“Төр нь хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Мөн компанийн тухай хуульд "үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” хэмээн тодорхой хуульчилж өгсөн байдаг.
Гэвч эдгээр хуулийн дагуу ажиллаж буй компанийг мөрдөх байгууллагаас "танайх ашигтай ажилласан байна" хэмээн буруутгаж, "хэрэв тэгсэн бол …” гэсэн төсөөллөөр хийсвэр тоог татварын байцаагчдаар бодуулж, хууль зөрчин дүгнэлт гаргуулаад, эцэстээ хувийн компанийг их хэмжээний төлбөрт унагаасан байгаа юм. Хуулийн байгууллага болон татварын байцаагчдын хууль зөрчсөн энэ үйлдэл цаашид даамжирвал, олон аж ахуйн нэгжүүд энэ мэтээр төлбөрт унаж, улмаар ял үүрэх ч эрсдэлтэй байгаа тул бид уг асуудлыг нэг компани, нэг хүнд тохиолдсон үйл явдлаар жишээ болгон хүргэж байна.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, 6 жил 9 сарын хорих ял оноосон бөгөөд эдгээр хэд, хэдэн хэрэг дунд нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн “Ачит Ихт” компанитай 2015 онд байгуулсан гэрээ түүнийг буруутгах нэг үндэслэл болжээ. Мөн тус хэрэгт “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татаж "хэрэв тэгсэн бол …” гэсэн хийсвэр тоогоор тус компанийг 110 тэрбум төгрөгийн төлбөрт унагасан байдаг. Тэгвэл 110 тэрбум төгрөг гэх тоо чухам хэн гаргаж ирээд, “Ачит Ихт” компаниар төлүүлэх шийдвэрийг анхан шүүх гаргав гэдгээс асуудал эхэлдэг.
-ТАТВАРЫН БАЙЦААГЧ Д.БАТЖАРГАЛЫН ГАРГАСАН ДҮНГЭЭР ХОХИРЛЫГ АНХ ТООЦОЖ, “ГЭРЭЭНИЙ НЭГ ТАЛ” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР “АЧИТ ИХТ”-ИЙГ ИРГЭНИЙ ХАРИУЦАГЧААР ТАТЖЭЭ-
Сэтгэгдлүүд 0