Ерөнхий захирал Г.Ёндон: Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бодлогын баримт бичгүүдээ баталгаажууллаа

Бодлогын баримт бичиг баталгаажуулах амархан, гарын үсэг зураад л болчих зүйл. Харин энэ баримт бичгийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь маш том ажил. Уг баримт бичиг нь өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан газар, хэлтсүүдийн дагаж мөрдөх үндсэн үүрэг хариуцлага байх болно. Монгол Улсын уул уурхайн салбар 100 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн. Эрдэнэт үйлдвэр 45 жилийнхээ түүхт ойтойгоо золгох гэж байна. Өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд “Эрдэнэт” маш том үүрэг гүйцэтгэсэн үйлдвэр болсон. Анх байгуулагдахдаа 40 орчим жилийн настай тодорхой хэмжээний хүчин чадалтай байгуулагдсан үйлдвэр маань дахиад 60, 70 жилийн геологийн нөөц батлуулсныг та бүхэн мэднэ. Цаашид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Дараагийн шатны боловсруулалт хийнэ. Үүнтэй уялдуулан бодлогын баримт бичгүүдээ баталгаажууллаа.

 Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ямар хэмжээний материаллаг баялаг бүтээдгийг монголчууд мэднэ. Уул уурхайн салбар өнөөдөр онцгой нэгэн үед хүрч ирлээ. Тэр дундаа уул уурхайн салбарт амьдралаа, одоо ажил үйлсээ зориулж яваа залуу инженерүүдийн өмнө нэгэн сайхан цаг үе ирлээ. Өөрөөр хэлбэл идэвхтэй ажиллаж, амьдрахыг цаг үе биднээс шаардаж байна. Уул уурхайн салбар өнөөдөр улс орны эдийн засгийг өнгийг тодорхойлж байна. Монгол Улс маань ч хөгжлийн чиг хандлага, бодлогоо дахин тодорхойлж байна.

 Монгол Улсын эдийн засаг Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой гурав дээр тогтдог. Үүнийг миний бие салбар ахалж явахдаа маш тодорхой өнцгөөс харж байлаа. Уул уурхай салбар бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Дахин хэлэхэд улс орны эдийн засгийн өнгийг тодорхойлсон салбар. Тиймээс бодлогын энэ баримт бичгийг баталгаажуулж хэрэгжүүлэх нь маш том ажил. Энэ дашрамд зөвлөгөөнд идэвхтэй оролцсон хүндэт зочид, ахмадууд, газар хэлтсийн удирдлагууд, мэргэжилтнүүддээ баярлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.