Үндсэн агуулга руу шилжих
Бямба, 2026.10.17
Орхон -11° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шведийн “БиСиСи”, “Садкора Форэстри” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шведийн “БиСиСи”, “Садкора Форэстри” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шведийн “БиСиСи”, “Садкора Форэстри” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шведийн “БиСиСи” /BCC AB/, “Садкора Форэстри” /Sadkora Forestry/ компаниуд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон, “Садкора Форэстри” компанийн захирал Нилс Вааргардэн нар гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан билээ.

Швед улсад төвтэй “БиСиСи”  компани нь аж үйлдвэрийн, тухайлбал үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.

Гурван талт Санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “БиСиСи” компанийн үйлдвэрлэдэг тарьц үржүүлгийн автоматажсан технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ. Төслийн хэрэгжүүлэгчээр “Садкора Форэстри” компани ажиллах юм.

“БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон Санамж бичигт гарын үсэгт зурсныхаа дараа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, уул уурхайн компаниуд нэгдмэл санаа зорилгоор ажиллаж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон төсөл хэрэгжүүлэгчтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

DR. UROLOGIST

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.