Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Эрдэнэтийн хүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аварга болж, дээд амжилтаа шинэчлэв

Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна.

Эрдэнэтийн хүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аварга болж, дээд амжилтаа шинэчлэв
Эрдэнэтийн хүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аварга болж, дээд амжилтаа шинэчлэв · Зураг: ErdenetLife.mn

Казахстаны Нур-Султан хотод пара пауэрлифтингийн ДАШТ энэ сарын 11-21-нд болж байна. Тэмцээнд 77 орны нийт 2700 тамирчин оролцож байгаа бол манайхаас 107 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтаас 247 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Казахстаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр энэ амжилтаараа дэлхийн аварга болоод зогсохгүй өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг (өмнө нь 244 кг-ыг шахаж байв) шинэчилжээ. Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.