C°/C°
2027 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах асуудлыг хэлэлцлээ. Эдгээр иргэд нь сумын Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өөрийн нэр дээр 15 жилийн хугацаанд эзэмшиж буй газраа өмчлөхөөр санал оруулж байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд эзэмшихээр захирамж гарсан 5075 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд газрын маргаан, зөрчилгүй, дэд бүтэц болоод төрийн байгууллагын хэмжээнд газар өмчлөх трасс дайраагүй зэрэг 4529 иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.Уг асуудлыг 9 дүгээр сарын 25-нд хуралдах хурлын хуралдаанаар хэлэлцэх юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0


















СЭТГЭГДЛҮҮД /0/