C°/C°
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй албаны төлөөлөл Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр дээрх бүрэлдэхүүн Орхон аймгийн ИТХ-ын даргын Зөвлөх Ш.Ганбат, Хөгжлийн хороодын дарга Б.Мөнхзаяа, Д.Ганболд, төлөөлөгч Б.Баасансүрэн нартай уулзлаа.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Даян дэлхийн байгаль орчны сангийн “Тогтвортой хотуудын нэгдсэн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа юм. Уг төсөл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 2026-2032 онд хэрэгжих бөгөөд орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрийг хэлэлцэн баталдаг төлөөллийн байгууллагын хувьд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг бодитой тодорхойлж, төсөлд тусгах нь чухал гэдгийг онцоллоо.
Хороодын дарга нараас хотын хэмжээнд тулгамдаж буй ногоон байгууламж, хотын тохижилт, хог хаягдлын менежмент, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлэх, мөн шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолж байна.
Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бөгөөд НҮБХХ нь дэмжлэг үзүүлнэ. НҮБХХ-нь санхүүжүүлэгч байгууллага биш учраас төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгоход хамтран ажиллах, тойрог эдийн засаг буюу хог хаягдлыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүртээмжтэй хот болох зэрэг олон чиглэлээр Орхон аймгийн ИТХ-ын байгууллагатай хамтран ажиллах шаардлагатайг онцолж байна.
Тус төслийн гол зорилго нь хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй, ногоон, хүртээмжтэй байдлаар төлөвлөж, иргэдийн амьдрах орчин, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм. Төслийн тэргүүлэх чиглэлд
- хотын нэгдсэн төлөвлөлт, засаглал, орон нутгийн санхүүжилт;
- хотын ус хангамж, хаягдал ус дахин ашиглах, ус, үерийн эрсдэлийн нэгдсэн менежмент, экосистем, газрын нөхөн сэргээлт, хүнсний тогтолцоо;
- хог хаягдлын менежмент, тойрог эдийн засаг;
- ногоон санхүүжилтийн асуудлыг тусгахаар төл


















СЭТГЭГДЛҮҮД /0/