"Эрдмин" ХХК: 2022 онд Орхон аймгийн харьяа 58 компани, 57 бизнес эрхлэгчдээс нийт нэг тэрбум гаруй төгрөгийн бараа үйлчилгээний худалдан авалт хийжээ

2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд “Эрдмин ХХК” нь байгаль орчин, экологи, боловсрол, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн хамгаалал болон бусад чиглэлээр 10 арга хэмжээг тусгаж, амжилттай хэрэгжүүлжээ.

Тухайлбал, “Зүрх Мартахгүй” төслийн хүрээнд хамтран ажиллаж зүрхний хагалгаанд яаралтай орох шаардлагатай Орхон аймгийн 5 хүүхдийн зардалд 25 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Мөн аймаг орон нутагт зохион байгуулж буй аливаа тэмцээн уралдаан, сургалтад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

Тэдгээрээс дурьдвал, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгээс БОЭТ-тэй хамтран “Хагалгаа Тойрны Анагаах Ухаан” сэдвийн дор аймгийн эмч нарын дунд зохион байгуулсан чуулга уулзалтын зохион байгуулахад 5 сая төгрөгийн дэмжлэг,

Орхон аймгийн хөлбөмбөгийн холбооны тамирчид болон Хангарьд спорт клубын баг тамирчдыг бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд ороход хэрэглэгдэх хувцас хэрэглэлд зориулан 4 сая төгрөгийг зарцуулж, 46 ширхэг 2 ээлжийн ком хувцсаар хангасан билээ.

Орон нутгийн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжиж 2022 онд 58 компани, 57 бизнес эрхлэгчдээс нийт нэг тэрбум гаруй төгрөгийн бараа үйлчилгээний худалдан авалтыг хийсэн нь бодит дэмжлэг юм.

Мөн шинэ оны босгон дээр Жаргалант сумын шинээр ашиглалтад орсон Эрүүл мэндийн төвийн өргөтгөлд шаардлагатай 13 сая төгрөгийн 15 нэр төрлийн 39 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гээд гэрээний хүрээнд болон нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилгатай ажиллаж, амжилттай хэрэгжүүлсэн арга хэмжээ нэлээдгүй бий.

Уулзалтаар 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
1
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.