ЦЕГ: Такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЦЕГ: Такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны өдрийн 14:40 цагт иргэн "Г" нь дүү "Б"-ийн хамт такси үйлчилгээнд явж байжээ. Тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б”  тэдний автомашинд суусан байна. Улмаар таксигаар үйлчлүүлж байсан 45 настай, эрэгтэй "Б" таксины жолоочийн дүү 25 настай, эрэгтэйн биед мэсээр халдаж, амийг нь хөнөөгөөд жолооч "Г"-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу