Үндсэн агуулга руу шилжих
Бямба, 2026.10.17
Орхон -11° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Цагаан тоос дарах асуудлаар шийдэлд хүрнэ

Энэ дөрөвдүгээр сар гарсаар цаг агаарын байдал тогтворгүй, салхины хурд 19-25 метр секунд хүрч шуурч байгаа нь цагаан тоосны дэгдэлт үүсгэх гол шалтгаан болсон байна.

Цагаан тоос дарах асуудлаар шийдэлд хүрнэ
Цагаан тоос дарах асуудлаар шийдэлд хүрнэ · Зураг: ErdenetLife.mn

Энэ дөрөвдүгээр сар гарсаар цаг агаарын байдал тогтворгүй, салхины хурд 19-25 метр секунд хүрч шуурч байгаа нь цагаан тоосны дэгдэлт үүсгэх гол шалтгаан болсон байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар холбогдох бүтцийн нэгжүүд хамтран ажиллаж байгааг үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэв. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон нөхцөл байдлыг тодруулж, цагаан тоосны асуудлыг зөвхөн хавар намартаа яриад өнгөрөх биш, үр дүнтэй оновчтой арга зам, гарц шийдэл эрэлхийлэх шаардлага тулгарч байгааг онцлон, энэ асуудлыг хариуцдаг бүх бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахыг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.