БОАЖЯ: Нүхэн жорлонтой дайн зарлая Хөрсний болон орчны бохирдлыг хамгийн их үүсгэж, хамрийн их нян, бактер тарааж буй нүхэн жорлон

1,5 сая хүн амтай мөртөө 680000 нүхэн жорлонтой, хоногт 150,000 тонн бохир ус гаргадаг хотод бид амьдарч байна. #Улаанбаатар

Энэ хотод 2 хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож, 1 худагт 30 нүхэн ногдож байна.

Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх нь хүний эрхийн хамгийн наад захын шаардлага мөн.

 

Монгол Улсад дээш харвал агаарын бохирдол доош ширтвэл хөрсний бохирдол нүүрлэснээс үүдэж биднийг өмхий монголчууд гэж дуудах дээрэнгүй хоч  гарч байв. Хөрсний бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл нь гэр хорооллын нүхэн жорлон. Саяхан орсон хур бороо нийслэлчүүдийг усанд автуулж, нүхэн жорлонгийн лаг шаврыг  тараах үндэс болоод буй. Гэвч бид байгалийн зүй тогтлыг өөрчилж чадахгүйгээс хойш нүхэн жорлонгийн асуудлаа нэн түрүүнд шийдэх хэрэгтэй болоод байна.

Нүхэн жорлонгийн байгаль экологи, хүний биед үзүүлэх хорт чанар нь агаарын бохирдлоос хэд дахин өндөр хор уршигтай. Хамгийн сүүлд буюу 2020 онд  хийсэн судалгааны дүнгээр Монгол Улсад шаардлага хангасан 333 мянга 560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 442 мянга 344 жорлон байна гэсэн тоо гарсан. Энэ дүнгээс харахад манай улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна гэсэн үг.

ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ихэнх хүн ам төвлөрсөн  хотуудын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог байна.Тус судалгаагаар нийслэлийн 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрчээ. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12метрийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөж тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн байна. Түүнчлэн гэр хороолол газрын өндөрлөг хэсэгт байрладгаас шалтгаалан бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөж голын сав дагуу гүний усанд нэвчиж ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн нүхэн жорлонг удаан хугацаанд ашиглах нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна хүүхдийн эрүүл мэндэд маш их хор уршигтай. Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчинд 0-4 хүртэлх насны хүүхдүүд өртөх нь их байдаг аж. Хүүхдийн нарийн гэдсэнд байршсан нян гэдэсний ханын дархлааны хариу урвалд нөлөөлөн гэдэсний эмгэг үүсгэдэг ажээ. Улмаар нарийн гэдэсний хатангиршил болж идэж буй хоол унднаасаа ашигтай тэжээлээ шимж авах чадвар нь буурдаг аж. Мөн хар тугалганы бохирдлоос үүдэн мэдрэл, элэг бөөр, зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг эмч нар хэлж буй. Цаашлаад хөрсний бохирдлоос үүдэн насанд хүрэгчдийн хувьд даралт ихсэх, цус багадалттай болох сөрөг нөлөө зэрэг тоймгүй олон эрүүл мэндийн эрсдэлийг бий болгодог байна. Цаашид НҮХЭН ОО татгалзах асуудлыг өргөн цар хүрээнд бодлогоор өөрчлөх ажлууд хийгдэнэ 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.