Төсөв 2024: Орон нутагт барилга баривал татвараас хөнгөлнө

Монгол Улсын 2024 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан 

Уг төсөлд Хүүхдийн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн.

Тэгвэл мөн ирэх жил эдийн засгийг 6 хувиар өсөж, гадаад валютын албан нөөцийг 4 тэрбум ам.доллар давна гэж үзэж байгаа юм байна. Ийм ч учраас Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдсэн нь анхаарал татав.

Хоёрт, 2024 оны төсөвт орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр тусгажээ.

Гуравт, Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллаад буй. Энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог юм байна.

Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байгаа аж.

Төсвийн төслийг нарийвчилж, мэдээллэнэ.

Төсвийн тухай хуульд заасны дагуу 11-р сарын 20-ны дотор төсвийг төрийн аудитад хүлээлгэн өгөх ёстой байдаг. Өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс хуулийн хугацаанд нь 2022 оны аймгийн төсвийг өргөн барьсан бол хуулинд зааснаар төсвөө 12-р сарын 05 ны дотор батлах юм. Орон нутгийн төсвийн талаарх мэдээллийг бид хүргэж мэдээллэнэ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.