Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -3°
  • USD 3596.40
  • EUR 4023.83
  • CNY 538.22

Ачит ихт: " Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 290586 ширхэг мод тарьжээ

Орхон аймаг, “Ачит-Ихт” ХХК-ийн хамтын ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг 98.

Ачит ихт: " Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 290586 ширхэг мод тарьжээ
Ачит ихт: " Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 290586 ширхэг мод тарьжээ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймаг, “Ачит-Ихт” ХХК-ийн хамтын ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг 98.8 хувиар дүгнэлээ.

Тус компани хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн.

Тухайлбал, ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн химийн кабинетэд 59 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж 68.2 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн.

Өдгөө 6-12 ангийн 16 бүлгийн 480 сурагч шинжлэх ухаанч арга барилын 4 үе шатны туршилтыг сард 8 цагаар эзэмшин хичээллэж байна.

Мөн ерөнхий боловсролын 9 дүгээр ангийн сурагчдын дунд химийн хичээлээр “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит “Анги нийтийн чанарын сорилго” олимпиадыг зохион байгуулсан. Уг олимпиадад 20 сургуулийн 20 бүлгийн 566 сурагч оролцож шилдгүүдээ шалгаруулсан билээ.

Түүнчлэн 2023 онд Орон нутгийн 94 аж ахуйн нэгжээс 1.541,0 сая ,44 иргэдээс 146,7 сая. нийт 1.687,7 сая төгрөгийн худалдан авалтыг хийж орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжив.

Үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнээс 17,2 сая төгрөгийн худалдан авалт хийжээ.

2023 онд тус компани " Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 290586 ширхэг мод тарьжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.