Үндсэн агуулга руу шилжих
Бямба, 2026.10.17
Орхон -11° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна

"Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.

ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна
ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна · Зураг: ErdenetLife.mn

"Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна" гэдгийг цаг  уурын байгууллагаас мэдээллээ. 

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарна. Хүч султай цасан шуурганы үзэгдэл болно. Шинийн 3-ны өдөр мөн цасан шуурга болсон. 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийн замд зорчиход хүндрэл үүснэ. Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар сулраад 27-ноос эргээд хүйтэрнэ" гэв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.