Үндсэн агуулга руу шилжих
Ням, 2026.10.18
Орхон -12° / -2°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

"Ачит Ихт"ХХК 2024 онд 10 арга хэмжээг 160 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

ймгийн Засаг даргын орлогч М.

"Ачит Ихт"ХХК  2024 онд 10 арга хэмжээг 160 сая төгрөгөөр санхүүжүүлнэ
"Ачит Ихт"ХХК 2024 онд 10 арга хэмжээг 160 сая төгрөгөөр санхүүжүүлнэ · Зураг: ErdenetLife.mn

ймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал "Ачит Ихт" ХХК-тай 2024 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  Орхон аймаг уул уурхайн компаниудтай орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт хийх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээг жил бүр байгуулж ирсэн билээ. 


    “Ачит-Ихт” ХХК нь  2017 оноос хойш орон нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж,  эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулж ирсэн. Тухайлбал, тус компани ерөнхий боловсролын 5 сургуулийн химийн кабинетыг иж бүрэн засварлаж, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр иж бүрэн тохижуулсан.Өнгөрсөн онд химийн хичээлээр анги нийтийг хамарсан масс олимпиадыг амжилттай зохион байгуулсан юм. 

Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “2024 оны уул уурхайн компаниудтай байгуулж буй хамтын ажиллагааны төлөвлөгөөг   аймгийнхаа хүүхэд багачуудын боловсрол, эрүүл мэнд, авьяас, урлаг спортыг дэмжихэд чиглүүлсэн. Бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.  Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хүүхдүүдээ хөгжүүлэхэд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байна.  Та бүхэндээ Орхон аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ. 

Энэ онд "Ачит Ихт" ХХК  10 арга хэмжээг 160 сая төгрөгөөр  хэрэгжүүлэх юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.