С.ГАНЦОГТ: Хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулах хэмжээнд очсон

Аймгийн ИТХ-ын төлөлөгч С.Ганцогт: -Ямар байдлаар нэг удаадаа бүрэн шинэчлэл хийх юм, тэр мөнгөө тусгаж өгөөд, Иргэдийн хурлын төлөөлөгч нар газар дээр нь ажиллаад, нөхцөл байдалтай нь танилцаад явахгүй бол тамын тогооны үлгэр шиг тогтмол ярьдаг зүйлээсээ бид салахгүй ээ. Тиймээс эхний ээлжинд аваарын байдалтай байгаа шугам сүлжээгээ анхааръя. Цаашлаад гэр хорооллын цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, камержуулалт гээд ар араасаа асуудал ундрах нь ойлгомжтой.

-Нэгд, өмнө тавьсан гэрэлтүүлгийн хугацаа дууссан тул засвар үйлчилгээ орж чадахгүй, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Хоёрт, өсөн нэмэгдэж байгаа, шинээр үүсч байгаа суурьшлын бүсүүдэд гэрэлтүүлэг хийж байна. Тэгэхээр гэрэлтүүлгийн тогтмол зардал суугдаад ирэхээр засвар үйлчилгээ нь жигдрээд явах байх гэж харж байна. Камержуулалтын ажил үүний араас явна. Бид өнгөрсөн хугацаанд олон камер тавьсан. Энэ онд гэр хорооллыг бүрэн камержуулъя гэж шийдвэрлээд байна. Гэтэл эхнээсээ камер нь ашиглалтын шаардлага хангахгүй болоод ирлээ. Тиймээс жил бүрийн өвөлжилтийн төлөвлөгөө болоод ирэх оны төсөв төлөвлөгөөнд тусгах талаас нь онцгой анхаарч ажиллахгүй бол болохгүй байна.

-Дараагийн нэг зүйл нь, байрны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх зэрэгт онцгой анхаарч, төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

-Ус хоёр эх үүсвэрээс явдаг. Тиймээс Их залуугийн резирвальгүй холбох шугамыг заавал хийгээрэй. Тэгэхгүй бол Бүрэнбүстээс явдаг эх үүсвэр дээр  өвлийн улиралд аваар осол гарсан тохиолдолд иргэд, оршин суугчид усаар хангагдах боломжгүй болох тул төвийн шугамд холбох холболтын ажилд онцгой анхаарахыг хүсье.

-Хоршоо, нэгдлийг нэгтгэх, дэмжих талаас онцгой анхаарч ажиллаарай.

-Байрны дундын шугам шинэчлэх, байр хоорондын бохир, нохой муурны бөөсний асуудлыг цэгцлэхэд анхаарахгүй бол ариутгал халдваргүйтгэлтогтмол асуудал болж байна. Энэ хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоог ажилд нь оруулъя. Ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн зохистой хийх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Баян-Өндөр сум, Мал эмнэлгийн газартай хамтран жил бүр ариутгал халдваргүйтгэлийг хийж ирсэн. СӨХ-д уг ажлыг “Эд нар чанаргүй хийлээ, бид өөрсдөө хийнэ” гэдэг. Тиймээс СӨХ-дод санхүүжилтэд зарцуулдаг 40-50 сая төгрөгийг нь гаргаж өгөөд, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нь бид хангах хэрэгтэй байна.

-Ирэх оны төсөв төлөвлөгөөнд байр хоорондын дундын шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийхгүй бол манай хуучирсан 117 байрны подвалиуд бүгд чийгтэй, асуудал дагуулахаар байна.

-Зэрлэг нохой устгалын асуудлыг Мал эмнэлгийн газар болон Хот тохижуулах газар ямар байдлаар шийдэж байна вэ, онцгой анхаарахгүй бол гадуур хүн явах боломж бололцоо улам хэцүүдэхээр байна.

-Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахгүй бол Боловсрол шинжлэх газрынхан Хотын захирагчийн албаныхныг өөрсдийн сантехникч, слесарь болгочих гээд байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас нь эртхэн зөвлөгөө авч, тохижилтыг ажлын бэлтгэлийг хангуулах талаас анхаарч ажиллаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.