Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -3°
  • USD 3596.40
  • EUR 4023.83
  • CNY 538.22

Хүчтэй шороон шуурганы улмаас найман гэр нурж, эвдэрчээ

Өчигдөр хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймагт найман гэр нурж, эвдэрчээ.

Хүчтэй шороон шуурганы улмаас найман гэр нурж, эвдэрчээ
Хүчтэй шороон шуурганы улмаас найман гэр нурж, эвдэрчээ · Зураг: ErdenetLife.mn

Өчигдөр хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймагт найман гэр нурж, эвдэрчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг суманд өчигдөр 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас хоёр өрхийн гэр нурж, эвдэрсэн байна. Энэ тухай мэдээллийг өчигдөр 19:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай нэг гэр, Н-ын 4 ханатай нэг гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Булган суманд 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас зургаан гэр нурсан тухай мэдээллийг онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай нэг гэр, 4 ханатай нэг гэр, Б-ийн 5 ханатай нэг гэр, 4 ханатай нэг гэр, Э,  Н нарын 4 ханатай хоёр гэр нурсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.