Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

“Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр, ажиллагсдынхаа орон байрны асуудлыг бодитой шийдэх зорилгоор “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” нэртэй 1300 айлын орон сууцны хотхон ойрын үед бүтээн байгуулна.

“Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна
“Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна · Зураг: ErdenetLife.mn

Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр, ажиллагсдынхаа орон байрны асуудлыг бодитой шийдэх зорилгоор “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” нэртэй 1300 айлын орон сууцны хотхон ойрын үед бүтээн байгуулна. Баян-Өндөр уулын энгэрт байрлах уг хотхоны эхний ээлжийн “Уурхайчин-1” орон сууцны хорооллын шавыг өнгөрсөн 5 сард тавьж байсан бол өнөөдөр барилгын ажлын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, эхний дөрвөн блокны таван давхар хүртэл өрөгджээ. Гүйцэтгэгчээр “Неман констракшн”, “Хемон констракшн” компанийн 200 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж, бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилгын ажлын явц, байдалд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж буйг тус хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ.

“Уурхайчин-1” хороолол нь зургаан блок бүхий 7-10 давхар 300 айлын орон сууцнаас бүрдэнэ. Орон сууцны дотоод бүтцийг  орчин үеийн дэвшилтэд загвар, шийдлээр оршин суугчдын бүхий л хэрэгцээнд тулгуурлан барихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, байрны орц, давхрын ашигтай талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэг давхарт нь хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний төв болон гаднын хүн хүлээн авах уулзалтын өрөө зэрэг оршин суугчдын тав тух, хүсэлт хэрэгцээг бүрэн хангасан зохион байгуулалттай байх аж. “Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард бүрэн дуусгаж,  ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.