Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Эрдэнэт үйлдвэр" оны эхний гурван улиралд ₮353 тэрбумын ашигтай ажилласан бол "Монголросцветмет"-ийнх 24 тэрбумд хүрчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.

Эрдэнэт үйлдвэр" оны эхний гурван улиралд ₮353 тэрбумын ашигтай ажилласан бол "Монголросцветмет"-ийнх 24 тэрбумд хүрчээ
Эрдэнэт үйлдвэр" оны эхний гурван улиралд ₮353 тэрбумын ашигтай ажилласан бол "Монголросцветмет"-ийнх 24 тэрбумд хүрчээ · Зураг: ErdenetLife.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119.5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516.8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. 2020 оны эхний гурван улирлын байдлаар 198 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 353.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 811.5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан байна.

"Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56.5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28.7 тэрбумаар өсөж, цэвэр ашиг нь 24.4 тэрбумд хүрч, 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

иргэн

сайн л бна илүү ч ашигтай байх боломж байсныгүгүйсгэхүй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.