1C°/8C°
Бага зэргийн бороо
Оросын Холбооны Улсад болсон зургаа магнитудын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдлээ.
Тодруулбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дэвсгэр Байгал нуур орчимд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 08:53 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Монгол Улсын хилээс 140 километр зайтай болсон бөгөөд Улаанбаатарын цагаар 08:53:53 цагийн орчимд чичирхийлэл мэдрэгдсэн.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЛҮҮД /0/