ЭРДЭНЭТ ХОТЫН "НЭРЭМЖИТ" ГУДАМЖ, ТАЛБАЙН НЭРШЛИЙГ ШИНЭЧЛЭХЭД ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

ЭРДЭНЭТ ХОТЫН "НЭРЭМЖИТ" ГУДАМЖ, ТАЛБАЙН НЭРШЛИЙГ ШИНЭЧЛЭХЭД ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

 Хаяг бүртгэл цэгцрээгүй, гудамж, өргөн чөлөөгөө нэрлэж хэрэглэж заншаагүйгээс үүдэн дуудах нэргүй хүн шиг болгож орхисон гудамж талбайг шинэчлэх ажил олон жил дуншсаны эцэст энэ онд хийгдэхээр болов.Стандарт  хангасан  олон улсын жишигт нийцсэн хаягжилттай болохоор иргэдээс зарим нэршилд санал авахаар болжээ.

 Хаяг бол өлгөж хадсан пайз төдий биш үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, бүртгэл, үйлчилгээ,  хариуцлага, ил тод байдал юм.Тиймээс хаягжилтын тухай хуульд зааснаар гудамж талбай,үл хөдлөх  эд хөрөнгийг хаягжуулах ажлыг албан ёсоор эхлүүлж давхцахгүй хаяг нэршилтэй болгох юм байна.Өнөөдрийн байдлаар 21 байршил нэршлээ албажуулсан бөгөөд стандарт хангасан байршилд багтсан байна.Харин одоо хотын төвийн 9 байршилд нэршлийн саналыг иргэдээс авахаар болжээ.  Иргэд нэршилд өөрсдийн саналаа тусгах юм байна.

Хаана оршдог нь тодорхойгүй байхын хэрээр хариуцлага ч дагаад бүдгэрдэг, өдөр тутмын амьдралд олон талын асуудал бэрхшээл хаягжилт өөрөө дагуулж байдаг. Тодорхой хаяг байршилтай байх, хууль, стандартыг  зөвхөн байгууллагууд биш бүх нийтээрээ мөрдөх хэв дадал бидэнд дутаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу