Танилц: Шинээр бүртгэгдсэн 50 халдвартай холбоотой эдгээр иргэдийн зорчсон үйлчилгээний байгууллагууд...

Орхон аймагт сүүлийн 24 цагт 50 тохиолдол шинээр нэмж батлагдсан бөгөөд батлагдсан нийт тохиолдол 923 боллоо. 12 хүн эдгэрч эмнэлгээр гарч, нийт эдгэрсэн тохиолдол 734 боллоо.Халдварууд ойрын хавьтлаас илэрсэн байна. 

189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 172 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 15 хүн байгаа бөгөөд нэн хүнд 2 байна. Иргэд вакцины тундаа хамрагдаж дархлаа тогтож эхэлсэн тул халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх нь бага байна. БОЭТ-д 189 хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 53 байна.  Урин дулааны цаг ирсэн тул хүүхдүүд гадаа тоглох, анги хамт олон, найз нөхдүүдийн хүрээнд олноор уулзаж байгаа нь үүнд нөлөөлж байна.  Ихэвчлэн 30-39 насныхан Короновирусын халдвар авах нь өндөр байна.Сүүлийн 24 цагт батлагдсан 50 тохиолдол эдгээр халдвар илэрсэн иргэдийн зорчсон үйлчилгээний байгууллагууд... Дээдэс зочид буудал, Цах маркет, Орших супермаркет,Бараан захын өмдны тасаг, Энэрэл хүүхдийн дэлгүүр, 100 айл барилгын дэлгүүр, "Баян" худалдааны төв, Төгөл худалдааны төв, Эрдэнэт их дэлгүүр, Есөн-эрдэнэ худалдааны төв, "Ачит" худалдааны төв, Монос эмийн сангаар тус тус үйлчлүүлсэн байна. Эдгээр батлагдсан халдварууд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ойрын хавьтлууд байгаа бөгөөд найз нөхдөөрөө аялаж зугаалсан айлаар зочлосон маршруттай байгаа тул айлд зочлох найз нөхөдөөрөө цугларахыг хориглох хэрэгтэйг анхаарууллаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

Ингээд өдөр бүр цахимаар мэдээлчихээ

Хишигсүрэн

2023-01-04 21:30 | 43.231.113.120

dor bvrnee hynalttai baihgvi bol hetsvv l bnadaa

Buyan

2023-01-04 21:30 | 43.231.113.120

Мэдээгээ үг үсгийн алдаагүй нийтэлж байхыг хүсье

Оюун

2023-01-04 21:30 | 43.231.113.120

баярлалаа энэ иргэдэд танилцууллаж байгаа нь маш зvйтэй

батаа

2023-01-04 21:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.