C°/C°
Зуны тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны гурван давхрын хүндэтгэлийн танхимыг 1975 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч, Эрдэнэт хорооны даргаар томилогдон ирж байсан Самбуугийн Цэвээний нэрэмжит болгон нээлээ.
Тэрээр 1976-1985 онд Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар арав орчим жил үр бүтээлтэй ажилласан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын анхдагчдын нэг, Эрдэнэтийн Хүндэт иргэн байсан билээ.
Самбуугийн Цэвээн нь Эрдэнэтийг аж үйлдвэрийн шинэ төв болгох, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын тээвэр, холбоо, худалдаа, үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарыг байгуулах, ажиллах боловсон хүчнээр хангах, иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх ажлыг эхнээс нь зохион байгуулсан хүн юм.






СЭТГЭГДЛҮҮД /0/