А.Түвшинжаргал: Баасансүрэн даргаа ажлаа үлгэн салган хиймээргүй байна

Зуны өдрүүдэд хур бороо элбэгшиж хотын ногоон бүсэд шарилж ихээр ургаж, ургамлын тоосжилт нэмэгддэг яг энэ үед Шарилжгүй Эрдэнэт хот аяныг эхлүүлэх үүргийг өнгөрөгч  7-р сарын сүүлээс эхлэн өгсөн бөгөөд аяны хүрээнд ААН, байгууллагынхаа ойр орчны шарилжийг цэвэрлэх уриалгыг гаргасан ч уг ажил үр дүнтэй  гарт баригдаж нүдэнд харагдахуйц сайн хийгдэж чадахгүй байгааг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өнөөдрийн шуурхай зөвөлгөөний үер шүүмжиллээ.Тэрээр Баян-өндөр сумын засаг дарга Б.Баасансүрэнд хандан уг ажилд эзэн шиг ажилламаар байна үлгэн салган ажлыг хийхгүй байхыг санууллаа."Шарилжгүй Эрдэнэт" аянд багийн засаг дарга нарын оролцоо хангалтгүй СӨХ-үүд идвэхи санаачлага хангалтгүй ажиллаж байгааг мөн анхаарууллаа.

Дэлхийд 500 гаруй зүйлийн шарилж ургал бий.Үүнээс монголд 105 зүйлийн шарилж ургадгаас 40 орчим нь харшил төрүүлэх шинж чанартай бөгөөд 10 орчим зүйл нь онцгой харшил төрүүлэх шинж чанартай байна.Манай оронд шарилж лууль болон бусад хөл газрын ургамлын цэцгийн тоосны шалтгаант харшил 7,8,9-р саруудад ихээр тохиолддог.Ургамал цэцэглэж дохиурын тоосовч задарч тоосоо гүвэх үед салхиар тархсан жижиг /10-35 мил.микрон хэмжээтэй/ тоосны мөхлөгүүд агаарын 1см.кв талбайд 50-аас дээш тархсан үед амьсгалын замын салстыг хэт мэдрэгшүүлж харшил үүсгэх нөхцөл шалтгаан болдог.

Тэр дундаа шарилж луулины тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхлагдсан газар ургадаг болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэдэг.  Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж, харшил үүсгэдэг байна.Харин Орхон аймагт 7 төрлийн луулины тоосжилт байдаг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /10/

Түвшинжаргал өөрөө бас юу хийж байна. Онгирохоос цаашгүй. Боловсролгүй хүн арга ч байж уу дээ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хахаха харшилын улирал дцусах гэж бахад гэнэт санаа юу хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр та нар ер нь юу хийж байгаа дарганцарууд вэ айн. Эрүүл мэндийн салбар чинь энэ их өвчний хажуугаар дарга ч байхгүй ажилчин ч байхгүй иргэдээ үзэх бараг чагнуурчгүй төлбөртөй шинжилгээ авах тэсттэй хирнээ өвчилсөн иргэнээсээ ар гэрээс нь шинжилгээ авах 1ширхэр ч тэстгүй байна малнуудаа

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Hар хуртай жилд шарилж маш их ургалаа.Cуман дээр эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд Cансар дэлгүүрээс баруун зүгт эко хороололд айл өрхүүд ч хүч хүрэхгүй хэмжээнд ургалаа, үрээ ч их хаялаа.Aнхааруулсаар байхад ажилдаа санаа тавьдаггүй хүнийг хараад суусаар олон мянган иргэн эрүүл мэндээр хохирч болохгүй.даваат багийн засаг дарга өөрөө иргэдтэйгээ хэд хэдэн удаа шуурхай, далайцтай энэ аянд гарч хотын салхин дээрээс ирж болох аюулыг зайлуулаад байгаа. Cанаачлага, идэвхи сул хүн өөрт ахадсан ажил дээр суугаад байгаа юм биш үү.

Davaat bag.irgen Enkhtaivan.

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ta narig bagaar chini demjdeg ch haramsaltai ni Ta nar bugdeeree ulgen salgan ajillaj baigaashdee. Daanch setgelgui..... Ene hotin ungu turhiig hardaa. End tendgui uhsan nuh, nogoon baiguulamj suitgesen modnuudig hair nairgui taschaad haydag.. zamuud chanargui... zamaa archilj meddeggui... tsaashlaad Baynundur hairhani uvur luu baahan baishin haus barij zuun uulig talig ni uhaad l haylaa... Ingej hoich uedee uul usaa nuraaj uldeeh gej... Ger horoololin ailuudig tsuulj gazrin ni tohiroltsoj awaad tend l oron suuts haus barih bodlogo barih baimaar...

Setgeltei irgen

2023-01-04 13:30 | 43.231.113.120

7-р сарын 20 гэхэд шарилжаа устгасан байх хэрэгтэй. Энэ жилдээ эрүүл мэндийн асуудлыг анхаарч ковид-19-ыг гарз хохирол багатай даван туулах эдийн засгаа аварч үлдэхийн тулд төрийн дарамт шахалтыг багасгаж хийж бүтээж байгаа бүгдийг дэмжих хэрэгтэй

Хорлоо

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Төвийн зам дагуух хэсгээ л хадаад байхаас өөр зайдуу газраар бол битүү шарилж байна ш т. Уг нь төлөвлөгөө гаргаад ажилтнуудаараа хийлгэвэл баг бүр дороо л байх л да. Даанч сэтгэлгүй, мэдлэггүй золигнуудаас юу ч хүлээгээд нэмэргүй юм да.

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

шарилж яах вэ. Бороо оронгуут л Эрдэнэт хотын замууд дээд талаасаа урссан элс шороогоор дүүрдэг. Нар гарангуут л хатаж торс шороо нь хийсч агаарт дэгнэ дээ. Усны үер орж ирдэг засмал замынхаа шороон замтай нийлсэн дээд хэдэн уулзварыг тусгаарлавал төв замууд нь цэвэр агаар нь хүртэл цэнгэг байна. Тарьсан мод зүлэг ч сайхан л ургаж байна

Мөнхбаяр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Борооны дараа шороон замаас урсаж орж ирсэн шавар шороо нар гараргуут машины дугуйнаас боссон тоос хотын маань өнгө үзэмж хүн амын маань эрүүл мэндэд нөлөөлж байна.засчих сэтгэлтэй хүн хэрэгтэй байна.

Мөнхбаяр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Баасан сүрэн ажилаа сайн л хийж байгаа ш дээ хүмүүстэй эвтэй харилцдаг харилцааны соёлтой ганцогт гуайг бодвол түвшинжаргал даргаа нээх шарилж ярьж попорч байхаар хороололын замаа нөгөөх тал дээр анхаарал тавилдаа зарим газраараа машин явхад хэцүү байна гэхүүдээ мөн баг аа шүүмжлэхийн оронд баг бүрт ээ жилд 2 өвс хадагч аваад өгчих хэрэгтэй ш дээ

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Нөхөх гэж бичсэн шүү

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.