ХТГ: Хог тээвэрлэлтийн зардлыг айл өрхүүдэд 3500-5000 төгрөг болгох үнийн саналыг аймгийн удирдлагуудад хүргүүллээ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XIX хуралдаан болж байна.

Энэ удаагийн хуралдааныг аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал удирдаж байна.

Хуралдаанаар,

1. “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар

2. “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц

3. Хог хаягдлын үнэ шинэчлэн тогтоох санал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Орхон аймгийн хувьд 2011 онд аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоолоор хамгийн сүүлд хог тээвэрлэлтийн үнэ тарифыг шинэчилж байсан. Хог хаягдлын нэгдсэн цэг нь 1977 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд хотын төвөөс 26 км зайд 80,3 га талбайг эзлэн оршдог. Эрдэнэт хотоос гарч буй ахуйн бүх хог хаягдлыг тус цэгт тээвэрлэн дарж, устгадаг. Гэр хорооллын 14 багийн 18.000 гаруй айл өрхийн хог хаягдлыг Хот тохижуулах газар 9 машин, 2 механизм ашиглан, орон сууцны хорооллын 10 мянга гаруй айл өрхийн хог хаягдлыг 8 автомашинаар ачиж тээвэрлэн хогийн нэгдсэн цэгт дарж устгаж байна. Хот тохижуулах газрын автомашинууд хуучирч муудсан, 70-аад онд үйлдвэрлэгдсэн ЗИЛ маркийн өөрөө буулгагч машинууд ашигладаг. Цаашид парк шинэчлэлт хийх шаардлагатай.

2011 оноос хойш АИ-80 шатахууны үнэ 72.4, дизель түлш 85.2 хувиар, айл өрхийн тоо 16.5 хувиар, хүн амын тоо 17.4 хувиар тус тус өссөн байна. Иймээс цаашид хог тээвэрлэлтийг хэвийн байлгахын тулд үнэ тарифыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Айл өрхүүд одоогийн байдлаар хогны үнэ гэж сард 1000 төгрөг, гэр хорооллын мал бүхий айл өрх 1500 төгрөгийн төлбөр төлдөг. Хот тохижуулах газраас дэвшүүлж буй үнийн саналаар нийтийн орон сууцны оршин суугчид 5000, гэр хорооллын айл өрхүүд 3500, гэр хорооллын малтай айл өрхүүдийн тухайд 5000 төгрөг байхаар тооцон санал хүргүүлжээ.

Одоогийн байдлаар манай аймаг бусад аймаг, хотуудтай харьцуулахад хамгийн хямд үнээр хог хаягдлыг ачиж тээвэрлэж байна. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /7/

Хогоо ачдаггүй байж юу яриад бган ажлаа хийдэг болчоод тэгж хуцаач иргэдийг хүндрүүлэхээ боль

Гунаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Тээврийн шинэчлэлт хийгдээд хогоо ойрхон аваад байвал оршин суугчид зөвшөөрөх биз

Баянцагаан баг

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хотод 1000төгрөгөөр ачаад 7 хоног болгон ачаад болоод бхад жижигхэн газар байж хогоо бараг 5 .6 сар болж ачиж байж мөнгөө нэмэн гэхээ болмоор юмаа ажлаа хийгээчээ мөнгө авахаа бодоод бхаар өмхийрээд ялаа шавиад хэцүү л бна.шүү дээ Булган тэгэхэд манай Эрдэнэт хотоос цэвэрхэн бгаа биз дээ хүүхдүүдээ хүртэл хашаандаа гаргаж чадахгүй бхад өмнөх хот тохижуулагчийн дарга бхдаа 1сар болоод өөрөө цуг хог ачихын хараад явдаг бсан шүү дээ Ажлаа хийгээчээ

Их Залуу Шанд баг

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Manaihan tegeed neg nemeheeree yamar ch tootsoo sudalgaagui 5 dahin nemne ch geh shig... hamgiin hyamd hog achdag aimagaas haana ch bhgui ondor unetei achdagruu n shiljihuu? Ulaanbaatart 1000 togrogoor achaad bolood l bdag dundaas n shat damjlagaaraa ideh yumaa beldehee bolino uu!!

Selenge

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ажил хиихгүи баиж мөнгөө нэмдэг юм уу

Ззз

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Жилд нэг удаа л хог ачдаг байж юун үнэ нэмэх ичээчээ...

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

За болио, ичмээр юм. Юу ч хийхгүй бж яасан гэж нэмэх гээд бгаан. Хугацаандаа ачилтаа хийдэггүй бж.

Эрдэнэтийн иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.