-20C°/-9C°
Үүлшинэ
Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр тогтмол мэдээлж байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк (Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд сануулах үүднээс Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг танилцууллаа.Эдгээр орон сууцны байруудаас Эрдэнэт хотын Согоот багт байрлах Шинэ эрдэнэт гэх нэршил бүхий 16,17 дугаар байрууд өнөөдрийн байдлаар хөгжлийн банкны барьцаанд байна. Тус орон сууцны оршин суугчдын тухайд гэрчилгээгээ авах боломжгүй гэдгийг хөгжлийн банкны зүгээс мэдээлэл хийх үер сануулсан юм.
Ё Блок орон сууцны барилга барих төсөл |
Бэрэн Групп ХХК |
СБД, 11-р хороо, Хангай хотхоны 518, 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрууд, Г525 дугаар байрны 30 авто зогсоол
|
|
2 |
“Буман залуус” орон сууцны хороолол |
Пирамид-Орд ХХК |
ХУД, 19-р хороо, “Буман залуус” хотхоны 201, 202, 203, 204 дүгээр байрууд |
3 |
“La Colina” (хуучнаар “Наран-Ухаа”) төсөл |
Модун ХХК |
ХУД, 21-р хороо, “La Colina” хотхоны 446, 447, 448, 449 дүгээр байрууд, автозогсоол |
4 |
“Шинэ эрдэнэт” төсөл |
Строй Инвест ХХК |
Орхон аймаг, Эрдэнэт хот, “Шинэ эрдэнэт” орон сууцны 16, 17А байрууд |
СЭТГЭГДЛҮҮД /0/