Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -3°
  • USD 3596.40
  • EUR 4023.83
  • CNY 538.22

С.Батжаргал: Сургууль, цэцэрлэг болон зарим үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ

Орхон аймгийн 58 байгууллагын 711 ажилтан төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг бөгөөд эдгээр ажилчдын төлөөлөлтэй  өнөөдөр Засаг дарга С.

С.Батжаргал: Сургууль, цэцэрлэг болон зарим үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ
С.Батжаргал: Сургууль, цэцэрлэг болон зарим үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн 58 байгууллагын 711 ажилтан төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг бөгөөд эдгээр ажилчдын төлөөлөлтэй  өнөөдөр Засаг дарга С.Батжаргал уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авч зарим асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.

Сургууль цэцэрлэг зэрэг байгууллагын үйлчилгээний ажилчид зарим тохиолдолд цэвэрлэгээний зардалыг өөрсдөөсөө гаргадаг талаар ажилчид ярьж байна.

Иймээс байгууллагын цэвэрлэгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Энэ нь жилд нийт төрийн байгууллагуудад 100 гаран сая төгрөгийн төсөвтэй байсан бол ойролцоогоор гурван зуу гаран сая болж нэмэгдэнэ гэсэн үг.

Ээлжийн ажилчдын унааны мөнгийг нэмэгдүүлнэ. Учир нь ажилчид ээлжээс буухад автобус унаа зогссон байдаг тул такси үйлчилгээгээр үйлчлүүлдэг. Энэ нь бага цалинтай ажилчдын хувьд хүндрэлтэй байдаг талаар ярьж байна.

Сургууль цэцэрлэг зэрэг байгууллагын тогоочдын зэргийн нэмэгдлийг олгох талаар судалж шийдвэрлэнэ.

Мөн Орхон аймгийн төрийн байгууллагын эдгээр ажилчид холбогдох яам агентлагт цалин нэмэгдүүлэх талаар үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтарч шаардлага хүргүүлнэ. Үүнд дэмжлэг үзүүлж орон нутаг Улаанбаатар хот явах зардлыг шийдвэрлэж өгнө.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.