-14C°/-2C°
Цэлмэг
Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог цочмог халдварт өвчин бөгөөд бусад халдварт өвчнийг дархлаажуулалтаар хяналтанд авахын хэрээр манай улсад ойрын ирээдүйд ихсэх хандлагатай халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна.
Салхин цэцэг өвчний үүсгэгч нь херпес вирүсийн овогт багтдаг хүний херпес вирүсийн 3 дугаар хэв шинжийн вирүс юм. Анхны халдварын дараа мэдрэлийн ширхэгт хадгалагдан үлдэж хожим нь уг хүний дархлаа сулрахад бүслэх үлд (зостер, буюу “могой яр”) хэмээх өвчлөл үүсгэдэг учир өвчлөлийн эмнэлзүйн хэлбэрийг нь салхинцэцэг-бүслэх үлдийн вирүс (СБВ) гэж нэрлэдэг. Салхин цэцэг-бүслэх үлдийн вирүсийн удамшлын хэв шинжийг мэдрэг ба өвөрмөц чанартай молекул биологийн аргаар судлаж, халдварын хэлхээг нарийвчлан тогтоож, вирүсийн шинж чанарыг тодорхойлох нь практикийн ихээхэн үр өгөөжтэй юм.
Манай эрдэмтэд одоогийн байдлаар салхинцэцэг-бүслэх үлдийн вирүсийн 22 омгийн нүклеотидийн бүрэн дарааллыг тогтоогоод байна.
Халдвар дамжих зам: агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварлана.
Шинж тэмдэг: Салхин цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.
Тууралт: Арьсан дээр гарсан тууралт нь дотроо шингэн агуулсан, жижиг улаан толбо байх бөгөөд дунджаар 250-500 ширхэг байна. Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг.
Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. Энэ вакциныг 12-18 сартай болон 12 хүртлэх насны хүүхдэд тарихыг зөвлөсөн байдаг. Вакцин тариулснаас хойш 6 жил хүртэлх хугацаанд 70-90% хамгаалах дархлаа тогтдог болохыг судалгаагаар тогтоосон.
ЭМЧИЛГЭЭ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-04 21:30 | 43.231.113.120