Энэтхэг улсын ВИЗНИЙ журам өөрчлөгджээ.

Энэтхэг улсын ВИЗНИЙ журам өөрчлөгджээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын /БНЭУ/ визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм. БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай байсан аж. Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна. Монгол Улсын иргэд эдгээр гурван ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэн авах боломжтой юм байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу