Сэрэмжлүүлэг: Цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ доло хоногт нутгийн зарим хэсгээр, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурхыг анхааруулж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 29-нд Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, арваннэгдүгээр сарын 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, арванхоёрдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, арваннэгдүгээр сарын 28-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.