Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

''ЖАСТ''-ЫН Ш.БАТХҮҮГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

"Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.

''ЖАСТ''-ЫН Ш.БАТХҮҮГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР  ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
''ЖАСТ''-ЫН Ш.БАТХҮҮГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ӨНӨӨДӨР ШҮҮНЭ · Зураг: ErdenetLife.mn

"Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Алтжин" группын захирал Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болохоор товлогджээ.

Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 5-нд Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Ш.Батхүү эсэргүүцэн гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсныг Ш.Батхүү үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.