5 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ БУЙ “АЧИТ ИХТ“ ХХК-ИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА

5 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ БУЙ “АЧИТ ИХТ“ ХХК-ИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА

“Ачит Ихт” компани Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг дахин боловсруулж, 99.999 сорьцтой катодын зэс үйлдвэрлэж эхэлсний таван жилийн ойгоо энэ сарын эхээр тэмдэглэсэн.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр болон тус компанийн Улаанбаатар хот дахь төв оффист АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэгжлэг хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Ачит Ихт” ХХК-тай холбоотой өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
 
"Ачит-Ихт” компани нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийн юм. "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Энэ нь 1978-2005 оны хооронд овоолсон балансын бус хүдэр. Энэ үйлдвэрийг барьж эхлэх төсөл нь 2010 онд эхлээд 2014 оны хавар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Харин "Эрдэнэт" үйлдвэр, "Ачит-Ихт” компани хоёрын хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан байдаг аж. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, "Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор батласан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. 

 

Эх сурвалж: olloo.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу