ЭМЯ: Монгол Улсад 2019 онд уушгины хатгалгаагаар 78141 хүн өвчилж, 431 хүн нас барсан

ЭМЯ: Монгол Улсад 2019 онд уушгины хатгалгаагаар 78141 хүн өвчилж, 431 хүн нас барсан

Коронавирусийн халдвараас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, зарим зүйлд хариулт өглөө. БНХАУ-ын ЭМ-ийн хорооны мэдээгээр нэгдүгээр сарын 28-ны 10.00 цагийн байдлаар өвчилсөн хүн 4439, нас барсан 106 байна. Дэлхийн хэмжээнд 4474 халдвар авсан, нас баралт бүгд Хятадад бүртгэгдсэн. Мөн 5796 хүн халдвар авсан байж болзошгүй учир онош тодруулах шинжилгээний хариу хүлээж байна гэсэн юм

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилснээс, 4 хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол илрээд үгүйсгэгдсэн. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан байдалтай эмнэлэгт ирж, нас барсан тохиолдлыг онош тодруулахаар ажиллаж байна.

2019 оны жилийн эцсээр уушгины хатгалгаа өвчний улмаас 78141 тохиолдол бүртгэгдэж, нас барсан 431 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу