Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Японы хилээр нэвтэрсний дараа 14 хоног хөл хорионд байлгах шийдвэр гарчээ

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Японы хилээр нэвтэрсний дараа 14 хоног хөл хорионд байлгах шийдвэр гарчээ
Японы хилээр нэвтэрсний дараа 14 хоног хөл хорионд байлгах шийдвэр гарчээ · Зураг: ErdenetLife.mn

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусийн асуудлаарх Ажлын хэсгийн 3 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэдийг зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, мөн Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ. Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж.

 Мөн энэ сарын 7-ны 00:00 цагаас эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоох юм байна.

 

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.