Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Орхон аймаг:Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гараг хүртэл ажиллахгүй

Аймгийн Онцгой комисс  хуралдаж  Засаг даргын А/159 тоот захирамж гарч энэ сарын 11-16 хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.

Орхон аймаг:Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гараг хүртэл ажиллахгүй
Орхон аймаг:Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гараг хүртэл ажиллахгүй · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн Онцгой комисс  хуралдаж  Засаг даргын А/159 тоот захирамж гарч энэ сарын 11-16 хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цаг хүртэл байхаар тогтоож, ариутгал, халдваргүйтлийг тогтмолжуулж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг  холбогдох байгууллагуудад анхаарууллаа. Мөн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машины үйл ажиллагааг ирэх даваа гариг хүртэл түр зогсоолоо. Учир нь иргэд  ТҮЦ машинаас лавлагаа, мэдээлэл авахдаа   хурууны хээгээ уншуулдаг тул “COVID 19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд иргэдийн  лавлагаа мэдээллийг  түргэн, шуурхай гаргаж өгөхийг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллагын ажиллагсдаа нэг дор олноор ажиллуулахгүй байх зарчмыг баримталж ажиллахыг чиглэл болголоо. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.