Бие даан дэвших 208 хүн бүртгүүлжээ

Бие даан дэвших 208 хүн бүртгүүлжээ

Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04-р сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авсан.

Энэ талаарх мэдээллийг Үндэсний аудитын газраас өгч байна.

Энэ удаагийн парламентын сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшинэ хэмээн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлжээ. 

Эрх баригч намын УИХ-д сууж буй гишүүд ч бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөр боловсруулан Үндэсний аудит газарт хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ бие даагчийн мөрийн хөтөлбөр боловсруулан аудитын байгууллагад хянуулахаар хүргүүлсэн ч нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулахаас өмнө аль нэг намд гишүүнээр элсэх эрх нь нээлттэй байх юм. 

Чухам хэн, ямар мөрийн хөтөлбөр боловсруулсан нь санал авахаас 22 хоногийн өмнө нийтэд ил болно. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу