Орхон аймаг: Татварын буцаан олголт иргэдийн данс руу орж эхэллээ

Орхон аймаг: Татварын буцаан олголт иргэдийн данс руу орж эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

Мөн  дээрхи хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг. 

Энэ жил нийтдээ Орхон аймгийн хэмжээнд 2020 онд 2514  орчим мянган иргэн 2,1 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.

Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Аймгийн төрийн Санд хүргүүлсэн бөгөөд төрийн сангаас Арилжааны банкуудад хүлээлгэн өгсөн байна.

Орхон аймагт  орон сууцны хөнгөлөлт авахаар 1299 иргэн  байгаа бол оюутаны хөнгөлөлт авахаар 1031 иргэн материалаа ирүүлсэн байна.Нийтдээ 2514   иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Одоогоор арилжааны зарим банкууд иргэдийн данс руу олгож эхэлсэн бөгөөд Хаан,Худалдаа хөгжлийн банкинд хамгийн олон харилцагч буцаан олголт авах хүсэлтээ ирүүлсэн байна. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу