Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Орхон аймаг: Пүрэв гарагт өдөртөө 29 градус дулаантай халуун өдөр болно

2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 05 ДУГААР САРЫН 03-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: Орхон аймагт ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байна.

Орхон аймаг: Пүрэв гарагт өдөртөө 29 градус дулаантай халуун өдөр болно
Орхон аймаг: Пүрэв гарагт өдөртөө 29 градус дулаантай халуун өдөр болно · Зураг: ErdenetLife.mn

2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС 05 ДУГААР САРЫН 03-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Орхон аймагт ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байна.Энэ сарын 30 ны өдөр 29 хэмийн дулаан зааж байгаа тул хэт халалт явагдах өдрүүдэд ажлаа төлөвлөж хувцасаа нимгэлэхийг сануулж байна.

Энэ сарын 29-нд Халх голын саваар, 5 дугаар сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, энэ сарын 29, тавдугаар сарын 02-нд говь, тал хээрийн нутгаар, 01-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.