Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроход ердөө 10 хоног үлдлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, санал авах өдрийг УИХ-ын тогтоолоор батална хэмээн заасан байдаг.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроход ердөө 10 хоног үлдлээ
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроход ердөө 10 хоног үлдлээ · Зураг: ErdenetLife.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, санал авах өдрийг УИХ-ын тогтоолоор батална хэмээн заасан байдаг. Энэ дагуу 2020 оны сонгуулийг нийслэлд 9 тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандаттай явуулах бөгөөд санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ны Лхагва гарагт байхаар тогтсон билээ. Ийнхүү тойрог, мандатын тоо болон санал авах өдрийг тогтсоноор сонгуулийн бэлтгэл ажлууд шат дараалалтайгаар явагдах юм. Эдгээр ажлын хуулийн хугацааг танилцуулж байна. 

Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, СЕХ-нд хүргүүлэх аж. 

Үүний дараа буюу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ. 

Ийнхүү СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана. Бие даан нэр дэвшигчид ч мөн адил санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллааг эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заажээ. Одоогоор нам эвсэлүүд болон бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн иргэдийн матеирал СЭХ очсон байна. Нам эвсэлүүд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа ердөө 11 хоног үлдээд байна.Тодруулбал 5-р сарын 16 ны өдрийн байдлаар нэр дэвшигч нар олон нийтэд ил болно гэсэн үг. Бие даан нэр дэвшигч нарын хувьд 801 хүнээс гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх шаардлагатай.Хэрвээ дээрх тоог батлаж чадаагүй тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэж авахгүй юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.