Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт бүртгэл эхэллээ

“Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркаас “Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт бүртгэл эхэллээ
Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт бүртгэл эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

“Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркаас “Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тус төсөл нь өөртөө ажлын байр бий болгож, өрхийн буюу бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн төслийг сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжих бөгөөд хүүгүй барьцаагүй гэдгээрээ онцлогтой. Төслийн үндсэн зорилго оршиж байгааг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал онцолсон.

     Иргэдээс ирүүлсэн төслийг хүлээн авч, сонгон шалгаруулах зарчмаар нийт 100  иргэнд тус бүр 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгоно.

     Үүнд, үйлдвэрлэл эрхлэх 50 иргэн, Орхон аймгийн Жаргалант суманд газар тариалан эрхлэх 30 иргэн, Инженерийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, менежментийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч болохоор суралцсан 5 залуу боловсон хүчин, ахуйн үйлчилгээ эрхлэх 5 иргэнд тус тус зээл олгох юм байна.

      Төсөлд хамрагдах иргэд Орхон аймгийн харьяат байх, “Эрдэнэт” ШУТП-аас 2019 онд хэрэгжүүлсэн 2 төслөөр хөрөнгө оруулалт аваагүй, сум, хөгжүүлэх сан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудаас зээл авч байсан бол төлж дуусгасан байх, Банк, санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн зээлгүй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

      Төслийг 2020 оны 5 дугаар сарын 12-ноос 31-ний 18 цаг хүртэл хүлээн авна гэдгийг албаны хүн онцоллоо. Мөн иргэд өөрсдөө төслөө бичиж чадахгүй бол “Эрдэнэт” ШУТП-ийн дэргэдэх “START-UP” төвд хандаж болох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

Энхсайхан

Сайн байна уу? Яг манай гэр бүлийн бизнесийн хэрэгцээнд тохирсон гоё төсөл байна.

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.