Үндсэн агуулга руу шилжих
Баасан, 2026.10.16
Орхон -10° / -4°
  • USD 3596.30
  • EUR 4041.88
  • CNY 537.81

Тусгаарлалтад байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд  тусгаарлах байранд 1792 иргэн байгаа .

Тусгаарлалтад байгаа иргэд УИХ-ын сонгуульд  санал өгөх боломжгүй
Тусгаарлалтад байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй · Зураг: ErdenetLife.mn

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд  тусгаарлах байранд 1792 иргэн байгаа .Зургадугаар сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр тусгаарлалтад байгаа иргэд  санал өгөх боломжгүй.  Учир нь, гадаад орноос ирсэн иргэнээр дамжиж Covid-19 зөөвөрлөгдөх эрсдэлтэй тул 28 хоног тусгаарлаж байгаа билээ. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах үндэслэлийг тусгасны нэг нь сонгуульд саналаа өгөх боломжгүй байхаар заасан аж.

Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчираад байгаа гэж мэдээллэсэн юм.

Түүнчлэн  Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгч буй мэдээллээр энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ эх оронд нь авчрахаар болсон. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулахаас гадна орон нутгуудад тусгаарлах асуудал яригдаж байгаа юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.