Орхон аймгийн "ШИНЭ" засаг даргад өрсөлдөж буй эрхэмүүд

Орхон аймгийн "ШИНЭ" засаг даргад өрсөлдөж буй эрхэмүүд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өнгөрлөө.Орхон аймгийн  ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 буюу 77.5 хувь нь МАН-аас сонгогдоод байна. 

Энэ удаагийн сонгуульд дахин Эрдэнэт хотод  МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь ирэх дөрвөн жил эрх барина гэсэн үг.  Ингэснээр дараагийн засаг даргыг томилох эрхтэй боллоо.

ИТХ-ын шинэхэн сонгогдсон төлөөлөгч С.Батжаргал тодруулбал одоогийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч тэрээр дараагийн засаг даргад горилогч түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд Дэд бүтэц хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан нарийн ярьвал Д.Батлуттай ойр ажилласан баруун гарын тоглогч гэж хэлж болно. Бүлэг фракцын хувьд аль аль талдаа эвийг эрхэмлэдэг гэлцдэг. Түүний хүчтэй өрсөлдөгч бол А.Түвшинжаргал  төрийн ажлыг доороос нь хийсэн энэ удаагийн сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тодорсон тэрээр цагаанчулуут багийн Засаг даргаар 12 жил ажилласан нэгэн 2012-2016 мөн 2016-2020 онд дарааллан ИТХ-ын төлөөлөгчөөр дэвшсэн тойрогтоо  нэгээр гарч ирсэн чансаа өндөртэй улс төрч гэгдэж буй. 2016 онд МАН олонхи болоход тэрээр намын журмын нөхөддөө ИТХ-ын даргаар очих хүсэлтэйгээ уламжилсан ч томилгоог орлогчоор орлуулсан байдаг.

Энэ удаад тэрээр чимээгүй өнгөрөхгүй л болов уу? Засаг дарга уу? аль эсвэл ИТХ-ын даргын суудалд санаархах нь лавтай. Ил бус ч далд намын дотоод үзэл бодол сандал суудлын төлөөх өрсөлдөөн өрнөж буй энэ өдрүүдэд ялсан намын бялуу хуваалт хөшигны цаана хамгийн сонирхол татсан хэвээр үргэлжилж буй. Орхон аймгийн Засаг дарга цаашлаад Эрдэнэт хотын захирагчид горилж байгаа дараагийн гол тоглогч бол Эрдэнэ багаас сонгогдсон шинэхэн ИТХ-ын төлөөлөгч  Д.Мөнхбат гадна талд энгийн нэгэн харагддаг ч бүлэг фракцын эв нэгдэл нарийн чимхлүүр улс төрийн тохироог сайтар хийж чаддаг нэгэн. Намын даргын гол судсыг атгасан түүнд засаг даргад өрсөлдөх бүрэн эрх бий. 

Орхон аймгийн МАН-ын хорооны дарга  Д.Батлутын итгэлт анд  Д.Бүүвэйбаатар түүнийг дараагийн засаг даргад нэр дэвшүүлэх магадлал өндөр. Учир нь хэдийгээр ИТХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч  засаг  дарга ИТХ-ын Төлөөлөгч байх шаардлагагүй талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан тиймээс энэ суудалд суух боломжтой нэг хувилбар юм. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй  татгалзах боловуу гэж харж байгаа ч  юм яаж эргэхийг таашгүй.

МАН дотор хатуу самар гэгддэг мэдлэг боловсролоороо ялгарч илүүрхдэг П.Пүрэвлхагва буюу ИТХ-ын дарга шинэхэн төлөөлөгч тэрээр Засаг даргад санаархах эрхтэй нэгэн олон жил санхүүгийн асуудалд түүний мэдлэг танил талыг ашиглаж төрийн сангийн нарийн асуудлууд гацаанаас гарч  түүний нүүр сангийн яаманд аль талаасаа тахалдаг төрийн сангийн даргаас эхлээд засаг даргын орлогч, ИТХ-ын даргын алба хашсан түүнд Засаг даргын суудал л үлдээд буй. Намын гишүүд гараа өргөөд дэмжвэл ирэх дөрвөн жил Эрдэнэт хотыг захирах хүсэл тээж яваа хүний нэг.

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь тэр чигтээ багтдаг гэлцдэг улс төрчид тэр дундаа олон жил ИТХ-ын төлөөлөгч хийж явсан хүмүүс хэн нь ч бай өнөөдөр Засаг даргад санаархах нь зүйн хэрэг тэдний нэг бол М.Түмэнжаргал өнгөрсөн дөрвөн жил Хотын захирагчийн албаны даргаар ажилласан түүнд Засаг даргын суудалд суух хүсэл бий.Жаран чавганц уралдаад нэг түрүүлдэг гэдэгчлэн хатуу ширүүн өрсөлдөөн дундаас хэн нэгэн нь энэ суудалд суух нь тодорхой. 

Орхон аймгийн  МАН-аас одоогоор "Засаг  даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулаагүй" гэдгийг эх сурвалж хэлж байгаа ч тэд аль хэдийн тохироо хийсэн байх талтай.

 Төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох хуулийн заалт бий. Олонхи болсон МАН ирэх өдрүүдэд хуульд заасны дагуу бүрэн эрхийн анхны хуралдаанаа хийж ИТХ-ын даргаа сонгох бөгөөд энэ хуралдаанаар Засаг даргыг томилох магадлалтай. 

Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх талаар хуульд тусгасан байна. 

  1. 26.5.1.дээд боловсролтой;
  2.  26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
  3. 26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  4.  26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  5.  26.5.5.ялгүй байх гэсэн шаардлага бий. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /48/

Bayantsagaanii Baska hamgiin olon hunii sanal 1437 awsan daa. toloologch hun Iim l baih heregtei.

erdenet

Ажил хийдэгийг нь сонговол уг нь Ганцогт л болмоор .

Орхон

пүрэвлхагва нь дээр байлгүй дээ

дууяа

батжаа бүүвэй түвшин нтр ч нэр хүнд муутай гарууд ш дээ

цэнгэл

ганцогт сумандаа бсан нь дээр дээ шунал ихэдвэл шулам болно

зүчээ

пүрэвлхагва дарга болох бх арай дээр

юмээ

Пүрэвлхагва нь арай тулхтай биз дээ.

Зочин

Пүрэвлхагва дээрдээ бусад нь ч дэмий дээ засаг их чухал шүү

Хорол

Түвшинжаргал туршлагатай анхан шатнаас л ажиллаж эхэлсэн 4 удаа нэг тойргоос сонгогдсон, тууштай зарчимч ажил хийх хүнээ сонгоцгоое

Зочин

Пүрэвлхагва нь дээр дээ.Эсвэл Батжаргал юм даа.Нөгөө 2 нь асар нэр хүнд муутай их зантангууд

Зочин

За даа жаахан тулхтай нь Пүрэвлхагва юм даа.Бүүвэйбаатар Түвшинжаргал 2 рекламны паузууд.Хувийн амбиц тоглолт ихтэй

Зочин

юу нь ганцогт вэ сумын харьцааны соёл 0 ааш 0 мэдлэг 0 боловсрол хулхи өөрөө хүртэл харагдаж бгаа шиг ээ биш хулхи . Пүрэвлхавга хамгийг дөхөм. юу нь Бүүвэй юэ бас

цэцэг

Түвшинжаргал ч их хүн муутай биеэ тоосон хүн гэж найз нар нь ярьдаг юм билээ дээ.Найз нартаа үнэлэгддэггүй хүн нийгэмд тустай байж чадахгүй байхаа.

Зочин

Хамт ажилладаг хүмүүс нь 2 орлогчийнхоо Батжаргалд ам сайтай юм билээ.Батжаргал гарах байх

Зочин

Энэ хүмүүс дотор олигтойхон сургууль төгссөн хүн байдаг юмуу.Ихэнх нь дарга болоод удирдлагын хөгжлийн академид оройгоор сурсан болж диплом авсан сонсогддог.Адаглаад л их сургууль төгссөн хүн байна уу.Пүрэвлхагваас бусад нь цүнх бариад сонгуульд шогшоод л гарч ирэгсэд юм байна даа

Зочин

Батжаргал нь дээр дээ.

Зочин

Түвшинжаргал нэг тойргоос 4 удаа сонгогдлоо. Энэ нь энэ хүний тууштай зарчимч байдлыг ил тод харуулж байна Тойрог тойрог сольдог хүмүүсийг бодвол хийсэн ажлаараа бусдад үнэлэгдэж чаддаг хүн гэдгээ харуулж байна .Түвшинжаргал хатуу үгтэй ч хариуцлагатай удирдагч гэж боддог. Засаг дарга болвол орон нутгийн ажлыг хөнгөхөн хийчих хүн шүү

Зочин

Түвшинг засаг болгоорой МАН-д сайн нэр авчирна шүү!

Үндсэрхэг Монгол

Төрийн ажлыг багийн зохион байгуулагчаас нь авхуулаад хийсэн хүн бол Түвшинжаргал өнөөдөр аймаг удирдаад нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг удирдаад явж байна. Энэ хүний талаар нэгч муу мэдээлэл гарахгүй байгааг харахад хаанч нэр хүндтэй хүн юм гэдэгээ харуулж байна.

Эрдэнэт хүн

Түвшинжаргал засаг дарга

Зочин

Batlutad 4jil moljuulsen dahiad 4 jil hend ni ch moljuulsench yahuudee. Yum uzeegui mungunii shunaluud

Saraa

Аймаг, сумаа хөгжүүлье л гэж хүсэж байвал мэдээж Түвшинжаргал, энэ хүн шулуун, шударга, эмх цэгцтэй, илтгэх чадвартай, муугийн нөлөөнд автаад байхгүй, өөрийн гэсэн байр суурьтай нь олон жилийн туршид харагдаж бна

Зочин

Түвшинжаргал сайн хүн шүү

Irgen

Сумын засаг дарга С. Ганцогт л хүнийхээ хувьд тохирох хүн дээ.

Л.Цэрэнчимэд

Хаха, ганцхан IP хаягнаас олон өөр өөр нэрээр бичиж ганц хүнийг дэмжиж нтр, инээдтэйм бэ

Зочин

Түвшинжаргалын нэрийг дэвшүүлье. Энд санал өгч болдог бол

Зочин

Ганцогт шиг нөхдүүд гудманд байвал зохино. Төрийн албыг жаахан цензуртай болгомоор юм.

Би

.

Wwi

Түвшинжаргал гуай бөөр бөгсний асуудлаа шийдэж байж засаг даргад санаархахгүй бол хэцүү дээ. Лхагважав гэх хүүхэн эхнэрийг нь халж тэргүүн хатагтай болно гээд гүйж явах юм билээ кккк

Цолмон

Цолмон гэгч ил гарж хэлж чадахгүй бол далдаас далчиганаад яахавдээ чам шиг амьтныг бодвол Түвшинжаргал гэгч хүн хаана ч шударга зангаараа бусдыг манлайлж явдаг хүн. Харлуулж дийлэхгүй болохоор хөгийн арга олждээ чи

Зочин

Буруу сэхсэн хүнийг бурхан буцаагаад байранд нь тавьдаг гэж байгаа.Бүүвэйбаатар Түвшинжаргал нар ч их буруу сэхсэн дээ.Одоо бүр сэхэж байгаад.......буцаад байрандаа очих вий дээ

Зочин

Аан Цолмон гэдэг хүний бичсэнтэй санал нэг байнаа.Түвшинжаргалын талаар үзэл бодлоо илэрхийлсэн чинь наад Лхагважав чинь аймаар доромжлоод байсан тийм ч учиртай хүн болов уу гэж бодсон үнэн байх нь.

Зочин

Пүрэлхагва дээр бусад нь дэмийдээ

Жава

Erdenet us gej dampuursan gazar ig udurdaj bsan nuhur zasag udirdaj chadahuu..,

DHA

здо батжаргал засаг болоход тохирох залуу их мэдлэг чадвартай залуу шvv

зочин

Mongolchuud hunii udam sudar, ungursun amidraliin tuuhiig ih hardah ard tumen. Tuvshinjargal bol maliin hulgaichiin l huuhed aaw n maliin hulgain hergeer yl awch baisan terend tuslaal yawdag bsan biz. Purevlhagva n l hamaagui deer haragdaj bndaa

zooriu

Бүүвээбаатар л биш бол хэн ч яахав. Бүүтээбаатар чинь гэр бүлээрээ бүлэг хулгайчид гэсэн. Удахгүй хэрэг нь ил болох байхаа

Зочин

Жигдэнгомбоо МАН Засаг даргаар томилох хэрэгтэй шүү.Төрд асар олон жил зүтгэсэн ажлын өндөр туршлагатай,тулхтай ,шударга ,хувийн ашиг сонирхол багатай хүн шүү.

Зочин

Д.Мөнхбат чадвартай залуу.Засаг даргад яг тохирно.

Зочин

Жигдэнгомбо даргыг дэвшүүлээрэй.Мундаг ажлын туршлагатай хүн.

Зочин

С.Батжаргалыг дэмжиж байнаа.

Зочин

Төрд олон жил ажилласан дадлага туршлага, хувь хүний зан чанарыг бодсон ч Б.Жигдэнгомбо даргыг дэмжиж байна.

Борхуул

Батжаргалыг дэмжиж байна.

Зочин

Мөнхбат

Зочин

Бүүвэйбаатар л биш шүү

Э

Мөнхбат

Зочин

Ганцогт л болмоор юм аа хийсэн юмтай хүн

Ннн

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

DR RSGH

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу