4-р тойрогт "ХҮН" намаас нэр дэвшигчид....

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай.  Нам, эвслүүд тус бүр 126 нэр дэвшигчийг зарлах бөгөөд үүний 78-ыг нь тойрогт, 48-ыг нь намын жагсаалтад санал болгох байдлаар танилцуулах юм.

МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Үндэсний бодлогын хороод яг одоо хуралдаж байна. ХҮН намын хувьд Их хурлаа эхлүүлсэн бөгөөд хоёр үе шаттай явагдаж байгаа аж. Эхний үе шат буюу УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвших 78 хүний нэр тодорхой болж, баталгаажууллаа гэж ХҮН намын дарга Т.Доржханд мэдээллээ.

ХҮН намд 220 хүн нэр дэвших хүсэлтээ өгснөөс мэргэшсэн 78 хүнийг дараах байдлаар сонгожээ.

ХҮН намын нэр дэвшигчийг боловсролоор нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төлөөллүүд байна. Нэр дэвшигчдийн дундаж наслалт 43, нэр дэвшигчдийн 46 хувь эмэгтэй, 54 хувь эрэгтэй нэр дэвшигчид байна 

4-р тойрог буюу Орхон,Булган, Хөвсгөл аймаг багтаж буй тойрогт ХҮН намаас дараах нэр дэвшигчид өрсөлдөнө гэв 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.