C°/C°
Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хурлаар Монгол улсын Гавьяат хуульч Сандагийн Цэгмэд, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун, УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Ёндонгийн Баярсайхан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Энхбаярын Содномпилжээ нарыг “Эрдэнэт хотын хүндэт” иргэнээр шалгарууллаа. Шагналыг “Анхдагч, илгээлтийн эзэд” болон “Эрдэнэт хотын өдөр” буюу 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулах юм.
Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан; онцгой гавьяа байгуулсан; аймаг хотын хэмжээнд ажил хөдөлмөрөөрөө шалгарсан, Орхон аймаг, Эрдэнэт хотдоо 30-аас дээш жил ажиллаж буй иргэнийг шалгаруулдаг юм. Эрдэнэт хотын хүндэт иргэнээр шалгарсан эрхмүүд 42-48 жил Орхон аймаг, Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч буй бөгөөд эрхэлсэн ажил, ажилласан салбартаа амжилт гаргасан хүмүүс байгаа юм.
Мөн Эрдэнэт хотын хүндэт иргэн шалгаруулах журмын 3.2.-т заасны дагуу хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг “Парис-2024” паралимпын наадмаас Мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмаас Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртсэн анхны тамирчин, Орхон аймаг, Баян-Өндөр сумын харьяат Энхбаярын Содномпилжээг “Эрдэнэт хотын Хүндэт иргэн”-ээр шалгарууллаа.
СЭТГЭГДЛҮҮД /0/