C°/C°
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль болохтой холбогдуулан 4 дүгээр сарын 23-наас 6 дугаар сарын 23-ныг дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно. Нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр болох юм.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг. Энэ оны 3 дугаар сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/